Thursday, March 3, 2011

УУЛ УУРХАЙН УДИРДЛАГА "УУЛ УУРХАЙН МЕНЕЖМЕНТ" МЭРГЭЖЛИЙН TОДОРХОЙЛОЛТ Òýðã¿¿ëýõ ïрофессор П. Очирбат

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Мэргэжилтэн нь aюултай ба хүндрэлтэй нөхцөлд  ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй,  биеийн эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг  хатуу баримтлах чадвартай, цаг хугацаа орон  зайн   мэдрэмж сайтай хүн байвал зохино. 
Мэргэжилтний мэдлэг, чадвар: Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь  үйлдвэрлэлийг үр ашигтайгаар удирдан зохион байгуулах, технологийн үйл ажиллагааг зохион байгуулах, хамт олныг удирдах, санхүүгийн төсөл төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөж тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах онол практикийн мэдлэг эзэмшсэн байна. 
Мэргэжлийн зориулалт: Уул уурхайн олборлох, эрдсийн бүтээгдэхүүнийг боловсруулах   үйлдвэрүүдэд, салбарын удирдлага,  төрийн захиргааны байгууллага болон  эрдэм шинжилгээний байгууллагад ажиллана.

Хичээл

Блогийн хамгийн доор Монголын алдартай багш нарын янз бүрийн сэдвүүдээр хийсэн илтгэлүүд, мөн дипломын ажлуудын PRESENTATION-үүдийг оруулсан байгаа шүү.

Tuesday, March 1, 2011

Сайн байна уу ангийнхаан

Бүгдэнд нь энэ баярт өдрийн мэнд. Бидэнд хэрэгтэй мэдээллүүд орно гэдэгт итгэж байна энэхүү блог дээр маань. Найз нь дөнгөж нээгээд байж байна. Цаашдаа хөгжүүлээд гое болгоно оо. Тэгээд анхны мэдээлэл болгож Бизнес төслийн бэлэн тооцоог авах хүн байвал надаас аваарай. FILE-аар ч юмуу. Зүгээр флаштайгаа ирээд авсан ч болно. За тэгээд манайхан та нар минь байнгын зочин нь байгаарай. Бас сонирхож байгаа нэгэнд нь зааж болж байна энэ чиглэлээр бас админы эрхээ хуваалцаж болно шүү.